Нүүрээ таглуулсан ерөнхийлөгчөө харсан Монголчуудын сэтгэгдэл

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 23


 

НҮБ-ын  чуулга уулзалтанд оролцож буй манай ерөнхийлөгчийг  АНУ-ын төрийн тэргүүн ноён Барак Обама “доромжилжээ”. Хурлын үеэр буюу  энэ сарын 21-нд улс орны төрийн тэргүүнүүд хамтдаа гэрэл зургаа татуулсан аж. Зураг авахуулах ч яахав хамгийн гол нь аппаратны товч дарагдах тэр агшинд ноён Обама баруун гараа өргөж ардаа зогсож байсан МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг таглаж орхижээ. Энэ зургийг харсан зарим агентлагууд   АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама далайд гарцгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийг үл тоосон хэрэг гэж мэдээлж байна. Харин зарим нь Барак Обама хүмүүстэй мэндчилэхдээ санаандгүй гараа далласан гэж үзжээ. Юутай ч энэ зураг Америкийн болон Монголын цахим хуудсуудад хэдийнэ цацагдсан нь  манай улсад  болон дэлхийн дахинд шуугиан тарьсан мэдээлэл болоод байна. Энэ зургийг харсан хүмүүсийн ихэнх нь эгдүүцэж хүлээж авсан бөгөөд зарим нэг нь эвлүүлэг гэж үзэж байгаа аж. Ингээд дээрхи зургийг үзсэн цахим уншигчдын сэтгэгдлээс хүргэе.

Зочин:  Арай  ч дээ Элбэгээг биш биднийг доромжилж байна ш дээ

Зочин:  Ардчилсан орны хүмүүс нь мундаг юм аа. Ерөнхийлөгчийнхөө өмнөө уучлал гуйгаад. Обама энэ зурагнаас болж сонгуулийн овоо хэдэн саналаа алдах байх даа. Харин манай ерөнхийлөгч юу гэж бодож байгаа бол доо.

Зочин: Обаматай цуг зураг даруулъя гэж  далжиганаж яваад “таглуулав”. Сонгуулийн сурталчилгаандаа ашиглах гэсэн нь бүр буруугаар эргэжээ.

Зочин: Зайтайхан зогсчихгүй дээ.

Зочин: Ха ха ха Түүнд сануулга өгчээ

Зочин:  Энэ зурган дээр бол албаар тэгсэн юм шиг харагдаад байх юм. Тэгэхдээ энд Элбэгдоржийн намхан байна уу ямар хамаа байна. Бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа хүн ш дээ. Өөрсдийг нь доромжлоод байхад ха ха ха гэх шиг.

Зочин: Ил тод Засгийн газаргүй улсыг энэ зураг дээр гаргахгүй гээд таглачихсан.

Зочин: Муухан эвлүүлэг л байна ш дээ. Битгий ингэж худлаа сенсаци үүсгэж бай

Зочин: Худлаа байтлаа АНУ-ын цахим хуудсанд тавигддаг юм уу. Энд дараад үзэхгүй юу

Зочин: Яах гэж баруун гар талд нь зогссон юм

Зочин: Ард түмэндээ нэр хүндтэй бол юу гэж ийм байдалд орох юм. Обама зориуд ингэж байгаа юм биш үү.

Зочин: Яаж чадаж байнаа

Зочин: ккккккк

Зочин: photoshop л харагдаад байна даа.

Зочин: Ха ха ха Намхандорж

Зочин:  ха ха муугаа мэдэхгүй бас хажууд нь зогсож далжиганаж байгаад тэнэгтсэн байна ш дээ. Өөрийнхөө зиндааг мэдмээр юм. Уул нь бол бүүр доор буланд зогссон бол юу гэж ингүүлэхэв. Обамагийн зөв, зөв

Зочин: Юуны чинь зиндаа яриад байгаа юм бэ та нар чинь. Энэ чинь Элбэгдоржийг биш Монголын доромжилж байна. Өөрөө хэлбэл та нарыг. Элбэгээгийн хэн байх нь хамаагүй. Гагцхүү Монгол улсын төрийн тэргүүнийг байж боломгүй томоор дэлхий нийтэд биднийг доромжиллоо.

Зочин: Зэвүүн амьсгаа вэ

Зочин:  Энэ сэтгэгдэл бичсэн гарууд Элбэгдоржийг доромжилсон гэж бодож байна уу, тэнэгүүд минь чамайг өөрийг чинь доромжилж байхад. Олигтойхон сэтгээч өөрийг нь доромжилж байхад баярлаж тэнэгтээд байх юм...

Зочин: зэвүүн гар вэ...

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top