Өлсгөлөн 10 мянган хүний амийг авч оджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 25

Дэлхийн банк ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдээд буй Сомали улсад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, хоёр тэрбум ам.долларын тусламж илгээхээр болжээ. Ган гачгийн улмаас аймшигтай өлсгөлөнд нэрвэгдсэн сая сая хүмүүст илгээх тусламжийн санд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хандив шаардлагатай байгаа юм байна. Дэлхийн банкны шинжээчдын мэдээлж буйгаар Африкийн тус бүс нутагт өнгөрсөн тавин жилд үзэгдээгүй аймшигтай ган нүүрлээд байгаа юм. Ган гачгийн улмаас хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, үхлийн ирмэгт иржээ. Дэлхийн банк 1,8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг ойрын хугацаанд илгээхээр төлөвлөж байгаа ч Кени, Этиоп, Эритри, Сомали зэрэг улсын өлсгөлөнд нэрвэгдсэн 13 сая хүнд яаралтай тусламж үзүүлэхэд хангалтгүй ажээ. Африкийн хамгийн ядуу буурай дээрх орнуудад хүнсний тусламжийг хүргэж, нэн даруй яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай иргэдэд хоол хүнс шударгаар хуваарилах нь асар хүнд сорилт гэнэ. Учир нь хоол хүнсний үнэ тэнгэрт хадсан тус бүсэд дотоодын зөрчил, мөргөлдөөн тасардаггүй байна.

НҮБ-ын шинжээчдийн мэдээлж буйгаар тус бүсэд 10 мянга гаруй хүн өлсгөлөнгөөр нас баржээ. Ирэх өдрүүдэд байдал улам дордох төлөвтэй байгааг хүмүүнлэгийн ажилтнууд мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top