Жинхэнэ Якуза нар гэж хэн бэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 26

Якуза гэхээр Японы мафи гэдгээр хэн хүнгүй төсөөлж байгаа байх. Уг нь эртээ цагийн самурай, бүши хэмээх зэвсэгт дайчидын үр удам нь юм.
Хэйанжидай гэх МЭ7-р зуунаас МЭ11-р зууны үед эзэн хааныхаа үнэнч боол, албат цэргүүд байсан ажээ. Хаант төрийн хагарал эвлэрэлийн уршигаар цэргийн жанжин, түүний үнэнч эр цэргүүд нь тусгаар гарч ард түмнийхээ талд зүтгэх үнэ хөлсгүй хамгаалан босогчид болж хувирсан. Угаас Япон уламжилалт сэтгэлгээнд эзний үг бол тэнгэрийн зарлиг. Түүнийг зөрчвөл тамд унасантай адил бөгөөд ямагт ар гэр эхнэр хүүхдээс нь эн тэргүүнд явдаг байжээ. Бүши хэмээх самурайн хүүхэд ирээдүйд самурай болох уламжлагдсан ёс ч байдаг байсан байна. Хар багаас нь биеийн хатуужил, сэтгэлийн тэвчээр, амьдралын хэм хэмжээ, үнэнч шударга зан үйлийг зааж сургаж хожмийн чин зоригт үнэнч тууштай ёстой нөгөө жинхэнэ эр хүн гээчийг бий болгож авдаг байв.
 Наран улсад 16,17-р зууны үед гадаад дотоодын худалдаа наймаачид ихээр ирж түүнийг даган самурайн тэмцэл, нийгмийн эмх цэгцгүй байдал газар авч эхэлсэн байна. Мэйжи жидай буюу 17-19-р зуун буюу бүтэн 200 жилийн турш эзэн хааны зарлигаар хаалттай улс болж гадаад худалдаа бараг зогсонги болж бүхий л хэрэгцээт зүйлээ улс дотроо үйлдвэрлэж эхэлсэн байна. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр Хаалттай нийгэмийн хаалга тайлагдаж гадаад улс оронтой харилцаж эхэлжээ. Энэ үеэс эхлэн Наран улсын иргэдийн үндсэрхэг үзэл газар авч улмаар Дэлхийн 2-р дайнд ханцуй шамлан оролцож АНУ-д нармайгаа нээлгэн нэг дуугүй болсон түүхтэй. Дайны дараагаар их бүтээн босголтын ажил эхэлж, ард түмнийг үндсэрхэг үзэл гаргахгүй байхыг удаа дараа анхааруулж төрийн дууллаа хүртэл энгийн үед дуулахгүй байхыг хатуу сануулж байжээ.

Улмаар шударга Бүши нарын үйлдэл буруу замруу орон Якүза хэмээх мөрийтэй тоглоомонд хэлдэг сонин үгээр нэрлэгдэн уламжлалт язгуур зарчим болох ядуу ардын төлөө биш өөрсдйин төлөө нийгэмд бузар булайг үйлдэж эхэлсэн гэдэг. Үүнээс эхлэн якуза гэдэг үгийг сонссон хүн болгоны үс нь өрвийж чих нь дэлдийж өвдөг нь чичирдэг болжээ.
 Дайны дараагаар бий болсон муу үйлт Якүза нар өдйиг хүртэл Наран улсдаа нэр нөлөөгөө алдалгүй хар тамхи, хүний наймаа, элдэв шахаа, авилга, хүчирхийлэлээ хийсээр буй. Өнөөгийн Япон улсын улс төрийн 2 том намын ард 2-ууланд нь Якүзагийн 2 том бүлэг ажиллаж арын ажлыг нь хийж хуулиас гадуурхи асуудлыг нь зохицуулдаг аж. Бүр салангид бши улс төрийн нам дотор, төрийн том албан тушаалд якүзагийн гишүүн ажиллаж явдаг гэх.
Якуза нь бүлэг бүлэгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зохион байгуулалт нь мод бүтэцтэй байдаг байна. Нэг том бүлэгийн доор мөчирлөн салаалсан хэд хэдэн бүлэг байх бөгөөд дэд бүлгүүдийн ахлагч л ганцаараа дээшээ харьцдаг. Бусад нь бие биенээ таних ч үгүй. Хамгийн том бүлэг нь Ямагүчи гэх бүлэг бөгөөд нийт 20.000 гаруй гишүүдтэй аж. Түүний 10 хувь нь Солонгос залуучууд байдаг гэх. Томоороо дараа нь орох бүлэглэл нь 4000 гишүүнтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ШАРО(49.0.186.146) 2016 оны 11 сарын 30

ГӨЛӨГНҮҮД Л БАЙДАГ ИХЭНХ НЬ БАНДИ НАР

0  |  0
Top