Нью-Йоркийн Помонад байдаг нэгэн рестораны ард байрлах хогийн сав руу хэдэн баавгайнууд өдөр бүр өглөө, өдөр, оройн хоолоо идэхээр ирдэг болжээ. Энэ талаар рестораны эзэн Achilles Ligeras мэдэгдсэн байна. Тэрээр цааш нь “Баавгай нарын ирэх болсон шалтгаан нь тэнд тааламжтай хоол хүнс хаягдсан байдаг болохоор байнга ирдэг болсон байх” гэжээ. Тэрээр хэдэн долоо хоногийн өмнө анх баавгайнууд ирэхэд цагдаа дуудаж байсан бол одоо тэр баавгай нараас айхгүй дассан байна. Харин үйлчлүүлэгчдэдээ байнга болгоомжтой байхыг сануулдаг гэнэ. “Би бүгдэд нь маш болгоомжтой байхыг сануулдаг. Тэд нар мэдээж аюултай. Ялангуяа ээж баавгай нь илүү аюултай” гэж Journal News –д ярилцлага өгсөн байна.
Д.Дуурсах
Сэтгэгдэл ( 0 )