Энэтхэгийн Ражо Деви Лохан гэдэг 70 настай эмээ 2008 оны 11-р сард амаржиж ихэр хүүхэд төрүүлжээ.Тэрбээр хүүхэдтэй болохыг 40 жил хүлээсэн бөгөөд хүүхдүүдээ гурван нас хүртэл хөхөөр хооллоно гэж төрснийхөө дараа ярьсан байна. Түүний нөхөр Charan Singh Panwar 77 настай бөгөөд жижиг ферм эрхэлдэг гэнэ. Хосууд маань 30 насандаа 2 охинтой болсон бөгөөд одоогоор 5 ачтай юм байна. Тэрээр хүүтэй болохыг хүсдэг байсан ч 70 насандаа дэлхийн хамгийн хөгшин ээж болно хэмээн зүүдэлж ч байгаагүй гэнэ. Ихрүүд 6-р сарын 27-нд төрсөн бөгөөд маш жижиг биетэй төржээ. Эмнэлэгт олон хоног эмчлүүлэн одоо эсэн мэнд амьдарч байна. Хоёр ихэр маань 34 долоо хоног эмнэлгийн сувилгаанд байжээ.
М.Гэрэлцэцэг.
Сэтгэгдэл ( 3 )
lgu ymaa bvvr boloogve 2 iher lag lag
lgu ymaa bvvr boloogve 2 iher lag lag
lgu ymaa bvvr boloogve 2 iher lag lag