Ер нь бид нар реалити шоунд алдрын оргилд гарах гэсэн хүмүүс оролцдог гэж боддог. Харин сүүлийн үед Африкт арай өөр өнцгөөр нэгэн реалити шоу хийх гэнэ. Энэ шоунд Африкийн ерөнхийлөгч байсан Нэлсон Мандэлагийн ач хүүхдүүд оролцох ба залуу хар арьстай эмэгтэйчүүдийн амьдралын талаар харуулах юм байна. “Бид нар Африкийн Кардашианууд биш” хэмээн Мандэлагийн ач охидуудын бага болох одоо 27 настай нийгэм, хуулийн мэргэжилтэй Amuah өчигдөр буюу 9 сарын 29-нд хэвлэлийнхэнд хэлсэн байна. Тэрээр энэ шоунд хоёр эгчтэйгээ оролцож ба том эгч Zaziwe Dlamini-Manaway нь гурван хүүхдийн эх, гэр бүлийн бизнэс эрхэлдэг харин удаах эгч нь тусламжийн ажил хийх сонирхолтой ганц бие эх юм байна. Эдгээр гурван эмэгтэй Америкт өссөн ба Өмнөд Африкдаа буцан ирж гэр бүлийн асуудлын талаар бизнес эрхэлдэг юм байна. Өмнөд Африкийн New Vision Pictures, Out of Africa Entertainment болон АНУ-н продюссер Rick Leed нар хамтран ажиллаж байгаа бөгөөд тус шоу нь 2012 онд гарч эхлэх гэнэ.
Мандэла нийт 9 ач хүүхдүүдтэй ба 2010 онд ач охин Zindzi Mandela-г автын ослоор алдсан ажээ.
Д.Дуурсах.
Сэтгэгдэл ( 0 )