БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Чен Ир нохойныхоо хоолонд жилд 200 ам доллар зарцуулдаг гэж БНСУ-ын олон улсын харилцааны хорооны тэргүүн Йон Санг Хюн мэдэгдлээ. Хойд Солонгосын ард түмэн үгүйрэн хоосорч хүн амынх нь дөрөвний нэг буюу зургаа орчим хүн сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байхад ерөнхийлөгчийнх нь нохой ийнхүү тансаглаж байгаа нь Ким Чен Ир ард түмнээсээ нохойноосоо дор үздэгийн илрэл хэмээн зарим ажиглачид дүгнэжээ. Өмнөд Солонгосын тагнуулчдын хэлснээр Ким Чен Ир уух усаа хүртэл гадаадаас зөөдөг аж.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )