АНУ-ын батлан хамгаалах яамны төрийн нарийн бичиг Ойрх Дорнодод ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 04

АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта хөрш улсуудтай харилцаагаа бэхжүүлэх зорилгоор Ойрх Дорнодод ажиллаж байна. Тэрээр энэ айлчлалынхаа хүрээнд эхний улс болох Израильд хүрэлцэн ирээд байгаа юм.  Леон Панетта өчигдөр Израиль улсад ажилласан бөгөөд тус улсын  болон Палестины төрийн эрх баригчидтай уулзсан. Тус уулзалтад  Израилийн Ерөнхий сайд Бенжамин  Нетаняаху болон Палестины эрх Ерөнхий сайд  Махмоуд Аббас болон бусад албаны хүмүүс оролцжээ. 
Уг хурлаар Израйль улсыг Палестинтай энхийн хэлэлцээ байгуулж, Турк болон Египеттэй дипломат харилцаагаа сайжруулах асуудал хөндөгдсөн юм. 
Дашрамд дурьдахад Израиль Палестин улсын хооронд энхийн хэлэлцээ байгуулах ажил өнгөрсөн жил эхэлсэн ч бүтэлгүйтсэн юм. Хэдийгээр Израиль хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдсэн ч Палестинчууд Израилийг еврейн суурин болох Йерусалим дахь 1,100 орон сууц барих ажлаа зогсоохыг шаардаж энэ асуудал түр хойшлоод байгаа.
АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр Египет улсад ажиллах бөгөөд айлчлалын хүрээнд хэвлэлийн бага хурал хийж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар мэдээллэх юм байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top