Ер нь уран бүтээлчид хачин жигтэй этгээд зүйлсийг олонд үзүүлэх зорилготойгоор уран бүтээлээ хийдэг. Саяхан хэсэг уран бүтээлчид хамтран үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнд аливаа эд зүйлсийг жинхэнэ зориулалтаар нь бус харин тун этгээдээр ашиглан бүтээлүүд тавигдсан байна. Бүтээлүүдийг хийсэн материал нь хүний өдөр тутам ашигладаг энгийн эд зүйлс байсан юм. Тухайлбал уран бүтээлч Лиза Лөү бүхэл бүтэн гал тогооны ком тавилгыг шүр, сувд болон гоёл чимэглэлийн материалаар битүү хучсан байна. Тэрээр энэхүү бүтээлдээ 5 жилийн хөдөлмөр зарцуулж, Мак Артурын “гоц авьяастан” шагналыг хүртсэн байна.
Э.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )