Испанид “түр зуурын” хямрал үүсээд байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 06

Испанийн засгийн газар  одоогоор манай улсад ямар нэгэн хэмжээгээр хямрал болоогүй, өнөөгийн үүсээд буй энэ үйл явдлууд цаг зуурын  үзэгдэл гэж мэдэгдэж байгаа ч одоогийн байдлаар тус улсад хоёр том асуудал үүсээд байна. 
Үүний нэг нь засгийн газраас  боловсролын салбарт төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг танаснаас үүдэлтэй  жагсаал юм.   Уг жагсаал өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд эхний өдрүүдэд  зөвхөн багш оюутнууд оролцож байжээ.  Харин өнөөдөр уг жагсаалд багш оюутнаас гадна тэдний эцэг эхчүүд нэгдээд байгаа бөгөөд багш нарын ажиллах цагийг нэмэгдүүлж,  төсвөө эргэж харахыг шаардаж байна. 
    Мөн  аялал жуулчлалын улирал дууссантай холбоотойгоор тус улсын ажилгүй иргэдийн тоо 96 мянгаар өсөөд байна. Өнөөдрийн байдлаар тус улсад 4,2 сая иргэн ажилгүй байгаа бөгөөд ажилгүй иргэд ажил идэвхтэй хайж байгаа юм.  Хэдийгээр тус улсын төрийн эрх баригчид  энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Испанийн Засгийн газар ярихаас өөрийг хийхгүй байна хэмээн  мэдээлж байна. 
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top