Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай Энэтхэгтэй стратегийн гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 06

Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж байна.  Түүний энэ удаагийн айлчлалын зорилго нь тус улстай  удаан хугацааны стратегийн гэрээ  байгуулах бөгөөд тэрээр зорилгоо биелүүлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал Афган дахь алан хядагчдыг устгах асуудлаар хоёр тал гэрээ хийсэн бөгөөд энэ төрлийн гэрээг Афганы тал цаашид европын улсуудтай хийх юм.  
Айлчлалын хүрээнд Афганистаны Ерөнхийлөгч  Энэтхэгийн төрийн эрх баригчидтай  хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцсан.  Уулзалтын дараагаар   уул уурхай, газрын тос, байгалийн хийн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top