Ума Турман хамгийн зохистой хувцасладаг

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 07

“Биллийг устга” киногоороо та бидний танил болсон жүжигчин Ума Турман  цаг үргэлж өөртөө зохисон хувцсаар гангардаг. Хамгийн зохистой хувцасладаг од өргөмжлөлийг хэвлэлээс хэд хэдэн удаа гардаж байсан  жүжигчин бүсгүй  Францын загварын долоо хоногт хүрэлцэн ирж олны харааг булаасан. Энэ үеэр үзэсгэлэнт жүжигчин маань  Луйс Вуйттоны  даашинзаар гангарсан нь  үнэхээр  сайхан харагдаж байсан юм.
Дашрамд дурьдахад түүний тоглосон “Бел Ами” кино энэ сарын 19-нд дэлхийн даяар албан ёсны нээлтээ хийх юм.  Энэ кинонд түүнтэй хамт Роберт Паиинсон болон Кристина Риккти нар тогложээ. 
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top