Кибер ертөнц эрчимтэй хөгжиж байгаа энэ үед лалынхан идэвхтэй хакдаж, Хятадууд тагнуул хийхдээ гаргуун болж байгаа. Урд хөршөөс хийж буй кибер тагнуул тэр тусмаа эдийн засгийн тагнуул сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа нь дэлхийн томоохон гүрнүүдийн эгдүүцлийг хүргээд байна. Тиймээс энэ явдлыг таслан зогсоохоор АНУ Европын холбооны улсуудтай хамтран арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа бөгөөд эхний ээлжинд сануулга өгөх юм байна.
АНУ-ын батлан хамгаалахын сайд: Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтан болон нөлөө бүхий хүмүүсийн хувийн дансд халдаж, тэдний талаарх мэдээлэл алдагдах болсон. Мөн дээрх хүмүүсийн хувийн нууцад нэвтрэх үзэгдэл газар авч байна. Энэ бүхний цаана Хятадууд байгаа бөгөөд энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна гэж мэдэгдлээ. Харин урд хөрш “хэргээ” хүлээхгүй байгаа бөгөөд бид энэ хэрэгт хамааралгүй хэмээн хариу мэдэгдэл хийгээд байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )