Гурван хүүтэй алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхам одоогоос гурван сарын өмнө Харпер Севен хэмээх охинтой болсон билээ. Шинэ хүнтэй болсон Бекхамын гэр бүл хайр, аз жаргалаар бялхаж байгаа болохоор зүүн гартаа “хайр” гэсэн шивээс хийлгэжээ. Түүний шинэ шивээс эхнэрт нь төдийгүй шинэ хүнд нь таалагдаж байгаа гэж хөлбөмбөгчин маань өөрийнхөө твиттерт бичсэн байна. Энэ шивээс нь Харпер Севенг төрснөөс хойш хийгдэж байгаа хоёр дахь шивээс юм.
Дашрамд дурьдахад Дэвид Бекхам шивээсэнд дурлагч нэгэн бөгөөд тэрээр гэр бүлийнхнийхээ бүгдийнх нь нэрийг өөрийн биедээ шивүүлсэн юм. Тодруулбал өөрийн гурван хүү болох Ромео, Круз, Брүүклин нарын нэрийг нуруун дээрээ шивүүлсэн бол эхнэр Викториа Бекхамын нэрийг сансакритаар зүүн гаран дээрээ шивүүлсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )