Сонирхож байгаа бол унш, цээжил тэгээд шатаа. Энэ бол араар тавигчийн баримтлах алтан дүрэм.
-Cash only
Байр хөлслөх, зочид буудлын тооцоо хийх, бэлэг авах зэрэг төлбөрийг зөвхөн бэлнээр хийж бай. Ямар ч карт хэрэггүй.
-Уулзах газраа өөрчил
Одоо ч зочид буудал, мотель хаа сайгүй болжээ. Тэгэхээр уулзах „дээврээ” байнга соль. Олон хавар нэгэндээ гэдэг дээ...
-Худал бүү хэл
Жижиг худал яриа том хардалтыг төрүүлдэг. Амрагтаа аль болох үнэнийг л хэлж бай.
-Бүү ай
Утасны дуудлага болгон дээр цочоод байх хэрэггүй. тайван. Хэрвээ тэр чинь оройн цагаар утасдвал маргааш бүх ажлыг ОК болгоно гэж хэлээд тасла. Эсвэл та дугаар андуурчээ гэж хэл. Ер нь бол гэртээ утсаа унтраагаад сурчих хэрэгтэй. Дууг нь хаах арга байна.
-Хамар мэдрэмтгий эрхтэн шүү
Амрагаа үнэртэн хэрэглэхгүй байхыг сануул
-Орондоо ялдам бай
Тэгэхгүй бол тэр орлон тоглогчтой болжээ гэж бодно. Дандаа ядарч байна, толгой өвдлөө гэх хэрэггүй. Секс заншилаа хадгалах шаардлагатай.
-Хэрвээ азаартвал...
Бүхнийг үгүйсгэ. Ÿг гардаагүй л бол шүү дээ. „Би чамайг уучлана” гэдэг үгэнд итгэх хэрэггүй. Эцсээ хүртэл худал ярих болж дээ.
Р. Слава
Сэтгэгдэл ( 0 )