Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Моатассим Каддафийг өчигдөр Сирте хотоос баривчилжээ. Сирте Ливийн удирдагч асан хурандаа Каддафийн төрөлх хот бөгөөд түүний дэглэмийн сүүлчийн өдрүүдэд тус оронд хүчирхийлэл, аллага улам гаарч байгаа юм. Ливийн босогчид Муаммар Каддафид үнэнч хэвээр үлдсэн Сирте хотыг хяналтдаа авахаар тэмцэж байгаа бөгөөд өчигдөр тус хотод Каддафийн дэмжигчид болон босогчдын хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөн дөрвөн цаг үргэлжилжээ. Хурандаа Каддафийн хүүг өчигдөр үдийн орчим Сирте хотоос баривчилж, Бенгази руу аваачсан гэнэ. Гэвч Ливийн Батлан хамгаалах яамны албаны хүн энэ мэдээллийг батлагдаагүй мэдээлэл гэсэн байна. Нийслэл Триполи болон Сирте хотод дарангуйлагчийн хүүг баривчилсныг тэмдэглэж, галын буудлага хийсэн байна.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )