Як-42-ын ослоос амьд үлдсэн Александр Сизов мэдүүлэг өгчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 15


 

 

 Улирлын тоглолтоо хийхээр Беларусс руу нисэж явсан Оросын гурван удаагийн аварга, “Локомотив” багийн шилдэг  хоккейчдийн сууж явсан  Як-42 онгоц есдүгээр сарын 7-нд Ярославль хотын орчим осолдож нислэгийн багийн гишүүн Александр Сизов ганцаараа амьд үлдсэн билээ.  Түүний биеийн 15 хувь түлэгдэж, хоёр гар нь хугарснаас гадна гавлын яс болон цээжиндээ  хүнд гэмтэл авсан  юм.  Тэрээр пүрэв гаригт хэвлэлийнхэнд хандаж  ослын талаар ярьсан байна. Як-42 онгоцны техникийн бэлтгэл нислэгийн өмнө сайн байсан бөгөөд  нисэгчид ердийн журмаар бэлтгэсэн аж. Харин нислэгийн явцад байдал нэг л хэвийн биш байсныг  мэдэрсэн гэдгээ  А.Сизов хэлжээ.  Гэхдээ онгоц осолдох үед нисэгчид тормос дарсан үгүйг тэрээр мэдээгүй бөгөөд энэ тухай ярихад хүндрэлтэй байна гэсэн байна.

Онгоцны ослын шалтгаан Олон улсын нисэх хүчний хорооны мэргэжилтнүүдийн дүгнэлтээр тодорхой болох бөгөөд үндсэн шалтгааны нөхцөл байдал нь техникийн бүрэн бүтэн байдлын доголдол болон нислэгийн алдаа байж болох магадлалтай ажээ.

Б.Гарьд

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top