Хятадын 2 настай Ван Юу гэдэг охин Гуандонг мужийн Фошан аж ахуйн дэлгүүрийн гадаа эцэг эхийнхээ хараа хяналтгүй явж байгаад машинд дайруулсан бичлэг гудамжны камерт бичигджээ. Охины аав тус хөдөө аж ахуйн дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд тэрээр ажилдаа хамаг анхаарлаа хандуулсан байх үеэр охин нь машинд дайруулсан аж. Хэдийгээр бяцхан охин амиа алдаагүй боловч хөлөө дайруулсан учир босч чадахгүй тийчэгнэн хэвтэж байсан аж. Харин гудамжинд алхаж явсан хүмүүс ч юу ч болоогүй юм шиг хийдэг ажлаа л хийж байжээ. Нүд хальтрам дүрс бичлэгийг олон нийтэд бүтнээр нь үзүүлээгүй юм. Бичлэгт охиныг дайрсан жолооч юу ч болоогүй юм шиг бууж харчихаад цааш яваад өгсөн бол цус нөжөндөө хутгалдан босч чадахгүй хэвтэж буй бяцхан охиныг араас нь ирсэн машин хурдаа хасалгүй мөн л дайраад... Үргэлжлэл болон бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү...
Сэтгэгдэл ( 0 )