Итали Улсад Монголын ЭСЯ нээгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 19

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Ж.Наполитаногийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.  Өнөөдөр Италийн  Ром хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээх ёслол боллоо.  Монгол, Итали улсуудын харилцаа хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн салбарт эрчимтэй хөгжиж, тэнд сурч, ажиллах монголчуудын тоо олширсон тул Элчин сайдын яам байгуулах зайлшгүй шаардлага гарчээ. Түүнчлэн  Ромд Элчин сайдын яам нээгдсэнээр тус хотод байрладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан зэрэг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байна.

Итали Улсын Гадаад хэргийн сайд Ф.Фраттини Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзах үеэрээ манай ЭСЯ-ны үйл ажиллагааг бүх талаар дэмжих болно гэдгээ илэрхийлжээ. Монгол Улс ЭСЯ-аа Итали Улсад нээж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа  өргөжихөд чухал хувь нэмэр болох юм.

Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top