АНУ-ын иргэн Весли Воррен хэмээх 47 настай эрийн төмсөг нь 45 кг татдаг байна. Тодруулбал Весли Африк, Ази эрэгтэйчүүдийн голлон өвчилдөг төмсөг томрох өвчний улмаас 2 жил шаналж байгаа юм. Түүнийг босох, суух, алхахад төмсөг нь байнга хөндүүрлэж өвддөг ажээ. Энэ өвчнөөсөө салахад түүнд нэг сая ам.доллар шаардлагатай байгаа болохоор хүмүүсээс тусламж хүсэж байгаа.
Төмсөг томрох өвчинг энгийнээр тайлбарлавал хүний бие дэхь бичил шимэгч өтнvvд төмсөгний ойролцоо хэсгийн цусны эргэлтийг боогдуулснаас үүдэлтэй. Ийм өвчинг ерөнхийд нь орхит гэж нэрлэдэг ажээ.
Дашрамд дурьдахад энэ өвчнөөр өвдөж дэлхийн хамгийн том төмсөгтэй эрээр Африкийн иргэн шалгарсан бөгөөд түүний төмсөг 60 см-ын диаметртэй, 70 кг хүрсэн түүхтэй.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
Za neg zuil lawlii jijeg tumsugiig tumruulah arga bnuuu