Жон Ленноны шүдийг дуудлага худалдаанд оруулна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 20

Алдарт Битлз хамтлагийн дуучин Жон Ленноны шүдийг Английн “Omega Auctions”  дуудлага худалдааны компани хамгийн багадаа 16,000 ам.доллараар зарахаар төлөвлөөд байна. Энэ бол алдарт дуучны шүдийг зарах хамгийн доод  үнэ бөгөөд  дуудлага худалдааг зохион байгуулагчид үүнээс илүү үнэ хүрнэ хэмээн тайлбарлаж байгаа юм. Тодруулбал “Хэрэв үнэхээр Битлзийн шүтэн бишрэгч мөн л бол  шүдийг нь 16,000 байтугай өндөр үнээр худалдан авна" хэмээх дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдэгдэж байна.  

Дуудлага худалдаагаар зарагдах шүдийг Жон Леннон 1960-д оны сүүлээр  өөрийн гэрийн үйлчлэгч  Дот Жарлеттэд өгч байжээ.  Ингэхдээ Жонн Леннон уг шүдийг өөрийн гараар сугалж авсан бөгөөд үйлчлэгчийнхээ охинд дурсгасан  түүхтэй.  

А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top