Ливийн удирдагч, тэрбумтан Муаммар Каддафи алагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 21

Ливийн удирдагч Муаммар Каддафи алагдсан тухай албан ёсны мэдэгдлийг   Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүлэгчдийн нэг, ерөнхий сайд Махмуд Жибриль  хийлээ.  Ливийн дарангуйлагч өөрийн төрсөн нутаг Сирте хотод Каддафийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд болсон буудалцааны үеэр  машиндаа  сууж байх үедээ  тархиндаа  буудуулжээ. Түүнийг эмнэлэгт хүргэх замд нас барсан  гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр Махмуд Жибриль ахин дахин мэдэгдэж байлаа. "Аль Жазира" ТВ Каддафийн цогцсыг олон нийтэд нотлох баримт болгон харуулсан байна.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан олон улсын төрийн эрх баригчид эхнээсээ мэдэгдэл хийж байна.

Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама: Өнөөдөр  Ливийн  хувьд түүхэн өдөр тохиож байна.  Ливийн ард түмэн ардчиллыг бодитоор нь хэрэгжүүлэх уртаас урт замын эхлэлд зогсож байна хэмээсэн байна.  

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун:  Каддафийн алагдсан энэ өдрийг түүний гарт амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгох санал дэвшүүлсэн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн: Хэдийгээр өнөөдөр түүхэн мөч тохиож байгаа ч Ливийн ард түмний өмнө хүнд хэцүү бөгөөд  эв найрамдал шаардсан зам хүлээж байна хэмээн мэдэгдлээ. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top