Францын төрийн тэргүүн шинэ хүндээ нэр хайрлажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 21

Францын тэргүүн хатагтай Карла Бруни Саркози шинэ хүндээ нэр өгсөн тухайгаа өөрийнхөө твиттерээр дамжуулан мэдэгдлээ. Тэрээр нөхөртэйгээ ярилцаж байгаад охиндоо  Giulia хэмээх нэр өгсөн байна.  

Төрснөөс хойш маш олон хүн надад баяр хүргэсэн.  Одоо ч гэсэн хүмүүс баяр хүргэсээр байна. Баяр хүргэсэн та бүхэндээ баярлалаа.  Би үнэхээр аз жаргалтай байна гэж өөрийн твиттертээ бичжээ.

Дашрамд дурьдахад Наполеоноос хойш тус улсыг удирдаж байсан төрийн тэргүүнд охин үр заяагаагүй бөгөөд Guilia охин “салхийг нь хагалж” байгаа нь энэ юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top