Их Британийн ханхүү Харри орондоо хойрго

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 25

Их Британийн ханхүү Харригийн зүрх сэтгэлийг эзэгнэх бүсгүй  таараагүй ч зугаацах бүсгүйчүүд харин тоогоо алджээ. Тэдгээрийн нэг болох Жессика Доналдсонтой ханхүү Харри амралтын өдрийг хамт өнгөрөөсөн бөгөөд  Сан Диего дахь Анлаз зочид буудалд шөнийг өнгөрүүлсэн байна.  

Шөнийг өнгөрүүлэхээс өмнө тэд хамт оройн хоол идэнгээ хоёр биенээ “амталсан” бөгөөд үүнийхээ дараа оройжин бүжиглэсэн аж. Хэдийгээр тэд нэгэн үдэш, шөнийг хамтдаа өнгөрүүлсэн ч  тэдний хооронд хайр сэтгэлийн ямар ч “гялбаа” байхгүй гэнэ.  

Ханхүүтэй шөнийг өнгөрүүлсэн зөөгч бүсгүй энэ талаараа: Ханхүү үнэхээр сэтгэл татмаар хүн. Надад таалагддаг. Гэхдээ жоохон хойрго байсан. Бидний хооронд юу ч болоогүй. Бид хамтдаа шар айраг ууж, цагийг зугаатай өнгөрүүлснээс цаашгүй гэж ярьсан байна.

Найзууд байтлаа оройжин үнсэлдэж, буудалд  хонодог юм уу? гэж эх сурвалжууд бичиж байна. Мөн ханхүүг хойрго гэж ярьсныг бодоход Харри зөөгч бүсгүйд шөнийн жаргал хангалттай эдлүүлж чадаагүй гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top