Женнифер Анистон: Би жирэмслээгүй, сүй тавиагүй

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 26

Холливудын сайхан бүсгүй Женнифер Анистоны дурлалын явдал тэр дороо олон нийтийн анхааралд өртдөг нь нууц биш. Түүний шинэхэн найз залуу Жастин Терауксын тухай шуугиан анхны болзооноос л эхэлж байсан. Хосуудыг салсан нийлсэн гэж янз бүрээр бичдэг ч Женнифер Анистон энэ талаар нэг ч удаа албан ёсоор мэдэгдэл хийж байгаагүй. Харин өчигдөр тэрээр албан ёсоор мэдээлэл хийлээ. Тэрээр сэтгүүлчийн дахин гэрлэх үү гэсэн асуултад “Би өмнө нь  гэрлэж байсан. Дахин гэрлэх эсэхээ шийдээгүй байна. Хэрэв гэрлэх юм бол ойрын ирээдүйд гэрлэнэ гэж бодохгүй байна. нөгөө талаас  намайг гэрлэх гээд сүй тавьсан гэж ярьж байгаа. Энэ бол ор үндэслэлгүй. Би хэнтэй ч сүй тавиагүй. Мөн би жирэмсэн биш. Саяхан тамхинаас гараад л үр дүнд нь хэдэн кг нэмчихлээ” гэж хэлжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top