“No Doubt” хамтлагийн дуучин Гвин Стефани сүнсний баярыг угтсан арга хэмжээнд Диснейн гүнжийн дүрд хувирчээ. Диснейн гүнж маань жүжигчин Кейт Хадсонтой энэ сарын 29-нд хамт шоудсан юм. Гүнжийн дүрд хувирсан Гвин Стефани: Цагаан цэнхэр өнгийн даашинз, цагаан гутал, үсний засалт маань намайг хэн болохыг илтгэж байгаа биз ээ. Энэ удаад Синдерелла буюу Үнсгэлжин боллоо хэмээн тайлбарласан.
42 настай дуучин маань энэ өдрөөс хойш цөөнгүй шоунд хүрэлцэн ирсэн бөгөөд хувцасны хэв маяг нь тогтмол өөрчлөгдөж байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )