Рианна эмнэлэгт хүргэгдэн тоглолт цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 01

Аялан тоглолтоор явж байгаа дуучин Рианна  өчигдөр орой  Шведэд тодорхойгүй шалтгааны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Түүний эмнэлэгт хүргэгдэх болсон шалтгааныг эх сурвалжууд одоогоор нууцалж байна. Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдэгдэж байгаагаар Рианна ядаргаанд орсон ажээ. Үүний улмаас тоглолт хийх боломжгүй болсны дээр бие нь тааруу байгаа гэнэ. Харин тоглолтоо хойшлуулсандаа Рианна уучлалт хүсэж байгаа гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top