Реалити шоуны од, өөрийгөө сурталчлах "дон" туссан бүсгүй бол яах аргагүй том өгзөгт Ким Кардашиан билээ. Тэрээр хоёр дахь нөхөр болох сагсчин Крис Хампритай 72 хоног амьдарсан бөгөөд Ким Кардашиан өчигдөр салах өргөдлөө өгчээ. Хосын харилцаа тийм ч таатай бус байгааг эх сурвалжууд дурьдаж байна. Өөрөөр хэлбэл ам мурийх, салах эхлэлийг Ким Кардашиан тавьсан гэнэ. Хэдийгээр хосууд буудлын нэг өрөөнд байгаа ч Ким нөхрөө өөртөө ойртуулахгүй, хэл ам хийж байгаа аж. Мөн өөрийнхөө 2012 оны төлөвлөгөөг гаргасан бөгөөд энэ төлөвлөгөөнд нь Крис багтаагүй байна. Харин Крис эхнэрээсээ салахгүй гэж мэдэгдэж байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )