“ТЭД” цусан мөр үлдээсэн гэдгээрээ онцлогтой юм. Олон сая хүний үхэл “ТЭДЭНТЭЙ” шууд холбоотой. Гэхдээ “ТЭДНЭЭР” бахархаж, тахин шүтэж байсан цаг үе саяхан...
Ингээд “ТЭД” гэж хэн бэ?
Африкийн фюрер
Иди Амин Дада нь 1925 онд төрсөн. Угандагийн армийн офицер, ерөнхийлөгч асан. 1972 оноос Азичуудыг эх нутгаасаа хөөж эхэлжээ. Түүнийг улсын тэргүүн байх жилүүдэд олон хүн ор сураггүй алга болж байсан бөгөөд хожим нь Виктория нуураас тамлан хороосон хэдэн мянган хүний цогцос олдож байлаа. Амин нь каннибал байсан бөгөөд Адольф Гитлерийг багш болон шүтээнээ гэдэг байжээ. Фюрерт хөшөө босгохоор төлөвлөж байв. Аминийг 300 000-500 000 хүний үхэлтэй холбож буруутгадаг бөгөөд тэднээс 2000-ыг нь өөрийн гараар хөнөөжээ. Уганда 19 сая хүн амтай.
Чингиз Хан
Монголын Тэмүүжин түүхэнд Чингисхан нэрээр алдаршсан. Тэр 1162 онд төржээ. Монголын тархай бутархай овог аймгуудыг нэгтгэн өөрөө хаан нь болсон. 13-р зууны эхэн үеэр тэр Ази болон Европт хэдэн сая хүнийг алсан гэдэг. Нэгэн жишээ дурьдахад түүний цэргүүд эрэгтэй, эмэгтэй хүүхэд нийлсэн 70 000 орчим хүнийг бүсэлж байгаад нум сумаар тэнгэр харанхуйлтал мөндөр оруулж хөнөөж байсан гэдэг.
Аятолла Хомейни
Ираныг 1979-1989 он хүртэл удирдсан. Шариатын хуулийг чанд баримтлагч. Исламын хувьсгалт гвард мөн олон тооны алан хядах байгууллагыг үүсгэн санаачлагч. Түүний эсрэг боссон гэх 30.000 орчим улс төрчийг хөнөөсөн гэгддэг.
Адольф Гитлер
Аллагаараа мэдээж “дэлхийн аварга” нь. Түүнийг 46 сая хүний амь настай холбон буруутгадаг.
Иосиф Сталин
1879 онд төрсөн. 1953онд нас барах хүртлээ дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хүнээр өргөмжлөгдөж байв. Тэгвэл зөвхөн түүний тушаалаар 1930-аад онд сая орчим тариачин цаазлуулсан байдаг. “Их цэвэрлэгээ” гэдгийг төгс утгаар нь хийж байлаа.
Пол Пот
Улаан кхмерүүдийн удирдагч, 1976-1979 оны Камбожийн ерөнхий сайд асан. Ард иргэддээ коммунизм гэдгийг бүрэн утгаар нь ухуулж хотоос хөдөө рүү газар тариалан эзэмших нэрийдлээр олон сая хүнийг албан хүчээр цөлсөн. Ийм боолын нөхцөлд амьдарч байсан хоёр сая хүн эмнэлэгийн ямарч тусламж авахгүйгээр нас баржээ.
Николае Чаушеску
Тэр бүх эмэгтэйчүүд таван хүүхэд гаргах ёстой гэж үздэг байлаа. Үүнээс үүдэн олон эмэгтэйчүүд хүүхдээ тэжээж чадахгүйн улмаас асрах газруудаар тараан өгч байсан. Харамсалтай нь орон даяар 150.000 өнчин хүүхэд асрахуудыг дүүргэсэн бөгөөд ихэнх нь өлсөж бас өвдөж нас баржээ.
Мао Цзэ-дун
Түүний соёлын хувьсгалын ачаар 20 сая хүн өлбөрч үхжээ. Мөн 100 сая хүн эрэмдэг зэрэмгдэг болсон. Хөдөө тосгоныхон энэ хомроглон устгалд ихээр өртжээ.
Сэтгэгдэл ( 0 )