Факт: Оросын мафийн сүр хүч ба Баруун Европ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 04
  • Зүүн Европоос хамгийн түрүүнд Польш болон түүний Познань хот Оросын мафийн “нийслэл” болжээ.
  • Ерээд онд Оросын мафи АНУ, Герман, Турк болон Зүүн Европын Чех, Словак болон Польш зэрэг орны гэм  хэргийн ертөнцөд оросууд өөрсдийн нөлөөллийг бэхжүүлж эхэлсэн
  • Луиз Шеллигийн номонд бичсэнээр оросын мафиуд1991-2000 онд зөвхөн эх нутгаасаа 150 тэрбум, хилийн чанадаас 50 тэрбум доллар “хураажээ”
  • 1990-ээд оны дунд үе гэхэд Европт 200-300 орчим зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байлаа.
  • 1994 онд гэхэд Баруунд 202 төрлийн гэмт хэрэгт Оросын 371 иргэн холбогдсон бол тэдний 80 орчим хувь нь мафитай ямар нэгэн байдлаар холбогдсон байв
  • 1997 онд хилийн чанадад 1000 гаруй мафийн гишүүн гэмт хэрэг үйлдэн баривчлагджээ
  • 1995 онд Коммерсант сонингийн бичсэнээр Германы газар нутагт байрлаж байсан Оросын Армийн нэр нөлөөгөөр мафийн сүлжээ хүчээ авч байсан
  • Германд “Оросын мафи” гэх ойлголт 1991 онд бий болсон.
  • Тухайн үед цуврал аллага, гэмт хэрэг Германд гарч байлаа
  • Потсдам хотод шатсан машины багажаас германы иргэн Б.Эдуард гэгчийн цоцгос олдсон, мөн онд орос цэрэг Юрия Б, Рустам Б нарын цогцосыг бетондож хаясан байсан гээд...
  • 1990-ээд оны эхэн үеийн хамгийн дуулиант хэрэг Мюнхенд болсон. Оросын гэмт хэргийн ертөнцийн хамгийн нэр нөлөө бүхий дээрэмчин, мафийн толгойлогчдын нэг  Ефим Ласкин /”Фима”/ гэгчийн амийг хөнөөсөн билээ
  • 1992 онд германы цагдаагийнхан зөвхөн оросуудтай тэмцэх “Тайга” хэмээх тусгай хэлтэс байгуулсан. 
  • 1994 онд Германы цагдаагийнхан нутаг дэвсгэр дээр нь 400 орчим гэмт хэргийн бүлэглэл байна хэмээн мэдээлсэн
  • Харин жилийн дараа гэхэд тус улсад гарч байгаа гэмт хэргийн дөнгөж 3%-ийг нь оросууд үйлдсэн гэх судалгаа гарчээ
  • Оросын мафийн үйлдлийн улмаас 1996 онд л гэхэд DM2,7 тэрбумын хохирол хүлээжээ
  • 1990-ээд оны дунд үе гэхэд Герман Оросын мафийн баруун Европ дахь хамгийн ашигтай түшиц газар болон хувирчээ
  • Немецийн Tagesspiegel сониний бичсэнээр 2003 онд гэхэд оросууд Герман дахь вьетнамчуудын тамхиний бизнесийг бүрэн хяналтандаа авсан
  • Вьетнамчууд зөвхөн борлуулагчид болж харин оросын мафиозиуд удирдаж хянадаг болжээ
  • Тухайн үед Германд зартай байсан толгойлогчид гэвэл Анатолий Роксман, Хейдар Юсипов /”Лесик”/, Руслан Атлангериев /”Руслан”/ гэх мэт...
  • 1993 он гэхэд Австри нь Оросын мафийн бохир мөнгө угаах транзит улс болжээ
  • Тус улсад оросын гэмт хэргийн акулууд болох Виктор Аверин /”Авера-том”/, Арнольд Тамм /”Арнольд”/, Сергей Михайлов /”Михась”/, Анатолий Роксман, Борис Антонов /”Боря-Антон”/ нар бүх үйл ажиллагааг удирдаж байв
  • 1994 онд Вена хотод мафийн толгойлогчдын их уулзалтанд  “хар тамхины наймаа эрхлэгчдийн хаан” Отари Квантришвили /”Отарика”/ болон Вячеслав Иваньков /”Япончик”/ нараар удирдуулсан Оросын мафиозууд цуглажээ
  • 1995 онд оросууд биеэ үнэлэгчдийг Венагаар дамжуулан Герман руу оруулах болов
  • Мөн тухайн үед Австрид янхандалтын бизнесийг Чеченийн гэмт бүлэглэлүүд гардан үйлдэж байсан
  • 1998 онд Венад гүржийн гэмт хэргийн ертөнцийн зартай этгээдүүд болох Акакием Жавахадзе, Георгием Ониани нарын шүүх хурал болжээ
  • 1998 он гэхэд Австрид 40 орчим мөнгө угаах оросын мафийн харьяанд байдаг хууль бус байгууллагууд ажиллаж байлаа
  • Энэ үед биеэ үнэлэлт, машины хулгай, хар тамхиний наймаа, рэкет зэрэг нь оросуудын “дуртай ажил” байжээ
  • 1992 он гэхэд Испанид оросын мафи хар тамхиний наймаа, хүний наймаа, биеэ үнэлэлт, мөнгө угаах гэх мэт үйл ажиллагаа явуулж эхэлжээ
  • Испаниар дамжуулан Кипр, Панам, Виржинийн арлуудад оросууд эрх мэдлээ зузаатгав
  • Испанийн хар тамхи болон зэвсэгийн наймааны 90%-ийг оросууд хянаж байлаа
  • Тухайн улсад Тариел Ониани /”Таро”/ болон Захара Калашов /”Шакро-залуу”/ гэх мафийн толгойлогчид амьдарч байв
  • 1988 оноос аймшиггүй оросууд Италийн газар нутаг дээр тэндхийн томоохон мафиудтай сөргөлдөж эхэлжээ.
  • 1993 онд тэдгээртэй тэмцэхийн тулд Орос, Италийн засгийн газар хоорондын гэрээ байгуулагджээ
  • 1993-1995 онд орсууд энэ улсын эдийн засгаас $4,4-$6,2 тэрбумыг “дээрэмджээ”
  • 1995—1996 онд Английн хэвлэлээр оросын гэмт бүлэглэлтэй холбоотой мэдээллүүд нийтлэгдэж эхэлжээ
  • Англид оросууд архи, спиртийн худалдаа, тамхи, мөнгө угаах, биеэ үнэлэлт зэрэг гэмт үйлдлийг итали болон орон нутгийн мафитай хамтран явуулж байв
  • 1998 он гэхэд Францын Дотоод хэргийн яамнаас тус улсад Оросын 15 орчим бүлэглэл гэмт хэрэг үйлдэж байна хэмээн мэдээлжээ
  • “Бандит Курган”, “бандит Красноярск”, “XXI зуун” зэрэг бүлэглэлд 200 орчим орос дээрэмчид хамрагдаж байв
  • 1994 онд Парисийн төвд оросын зартай гангстер Сергей Можаров алуулсан
  • Мөн Болгар, Бельги, Холланд, Кипр, Грек, Швейцарьт оросын мафи нөлөөллөө бэхжүүлжээ
  • Deutsche Welle-ийн мэдээлсэнээр 2003 он гэхэд Чех дэхь оросын мафи  нутаг нэгтнүүдээсээ гадна, украин, белорус, молдав зэрэг цагаач иргэдийг рекэтлэх нь ихсээд байв
  • Берлин, Вена, Антверпен, Лондон хотод алмааз эрдэнийн бохир бизнес хүчээ авч байлаа
  • 2007 онд германы Suddeutsche Zeitung сонин италийн мафийг 70 мянган хүнтэй, америкийн “Коза ностра” 40 мянган хүнтэй, японы “Якуза” 37 мянга харин оросынх 160 мянган хүнтэй гэсэн тооцоог гаргажээ.
  • өдгөө Польшт 20 мянган оросын мафийн гишүүн ажиллаж, амьдарч байна. Дэлхийн хамгийн том тоо
  • 2008 онд Италии дахь оросын мафи орон нутгийн “Каморр”, “Ндрангет”, “Коза ностр” зэрэг мафитэй хэл амаа ололцжээ. Ингэснээр оросууд Азиас орж ирэх хам тамхины наймаанд хяналтаа тогтоожээ.
  • 2010 онд Daily News болон El Diario сонин дэлхийн хамгийн аюултай мафийн сүлжээг нэрлэхэд оросынх тэргүүлжээ.
  • Колумбад оросын мафийн хар тамхи зөөвөрлөдөг шумбагч хөлгийг илрүүлсэн. Нэг удаад Америк дахь оросуудад 200 тн кокаин хүргэж өгдөг байжээ
  • 2010 оны гурван сард Герман, Австри, Швейцари, Франц, Итали, Испанид “Ява” хэмээх тусгай ажиллагаа явагдаж оросын мафийн 69 этгээдийг баривчилжээ. 
  • 2010 оны зун Женевийн цагдаагийнхан гүрж гаралтай оросын мафийн гишүүн 185 хүнийг баривчилжээ.

 

Оросын мафийн хамгийн нэр нөлөө бүхий гангстерууд:

“Фима”

Львов хотоос гаралтай, Европт оросын эрүүгийн элементүүдийг сууршихад асар их нөлөө үзүүлсэн нэгэн. Жинхэнэ нэр Ефим Ласкин. 1972 онд Германд ирсэн гэдэг. Баварын цагдаагийнхан түүнийг олон улсын хэмжээний зартай гангстер хэмээн нэрлэж байсан. Мөн Баруун Европын оросын мафийн эцэг ч гэдэг. “Фима” үнэт цаас, валют луйвардах, хуучны эдлэл дамлах, залилангийн хэрэгт гаршсан байжээ. Хуурам ч мөнгө хийсний улмаас Германд таван жил шоронд суусан. 1991 онд Мюнхений Ungererbad хэмээх усан сангийн өмнөх авто зогсоол дээр байхдаа буудуулан үхсэн

 

“Шакро-залуу”

Гүржийн бүлэглэлүүдийн тэргүүн. Жинхэн хууль завхруулагч энэ нэрийн жинхэнэ нэр Захарий Калашов /”Шакро-бага”/. 1965 онд Тбилисит төрсөн. Гүрж, Оросын иргэн. 1990-ээд оны сүүлээр Калашов Москвагийн гүржийн мафийн толгойлогч болжээ. Мөн “солнцевск”, “измайловск”, “братск” зэрэг зохион байгуулалттай бүлэглэлийг удирддаг байсан ч гэдэг. 2000 он гараад хэд хэдэн гэмт хэргийнхээ улмаас зугатаж Испанид иржээ. Ингээд Испанийн Коста-дель-Солийн эргийн нэгэн амралтанд төвтэй орос-гүржийн мафи болон “Клан Одиннадцати” гэх гэмт хэргийн сүлжээний босс болжээ. 2005 онд Калашов Арабын Эмират рүү оргон зайлжээ. Гэвч олон улсад эрэн сурвалжлагдаж байсан этгээд 2006 онд баривчлагджээ. Испанийн цагдаа түүнийг нефтийн  контрабанд, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, хэд хэдэн аллагын хэрэгт буруутгалаа. Шакро нь Тбилиссийн шүүхээс 18 жил, испанийн шүүхээс 7,5 жилийн ял авч $17,6 сая доллар, €20 сая еврогоор торгуулсан билээ.

 

“Виталик-араатан”

Оросын гэмт хэргийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг Виталий Изгилов /”Виталик-араатан”, “Виталик Махачкалинский”/ нь "тамбовын” гэмт бүлэглэлийн тэргүүн бас Захария Калашовын анд нөхөр хэмээн испанийн цагдаа мэдэгдэж байсан. Гэмт үйлдлийн гол санхүүжүүлэгч ч гэгддэг. 1996 оноос Испанид амьдарч байсан. 2005 онд цагдаагийнхан түүнийг мөнгө угаасан хэргээр баривчлсан билээ. Гэвч шүүх түүнийг сулласан. Харин 2008 онд цагдаагийнхан “Тройка” ажиллагааны үеэр түүнийг Балеарын арлаас дахин баривчилжээ. Мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн, татвараас зайлсхийсэн гэх хэргээр... Гэхдээ өнгөрсөн онд түүнийг 400.000 еврогийн барьцаагаар суллажээ.

 

 «Малыш»

Тамбовын гэмт бүлэглэлийн бас нэгэн толгойлогч Александр Малышев. Тэр орост байхдаа хоёр ч удаа хүн амины хэргээр шийтгүүлсэн ажээ. 1990 оны эхээр дээрэм танхай болон зэвсэг хууль бусаар хадгалсан хэргээр шийтгүүлж байсан. 2002 онд Малышевийг Германд баривчилсан ч тэр дороо сулласан гэдэг. Ингээд Испанид ирж эхнэрийнхээ овгоор нэрээ Гонсалес болгожээ.

 

Геннадий Петров

1990 оны эхнээс Испанид амьдарч эхэлсэн. The Guardian сонин түүнийг “тамбов-малышева” бүлэглэлийн толгойлогч гэсэн байдаг. 2007 онд Владимир Кумарин баривчлагдсанаас хойш түүнийг Баруун дахь оросын мафийн нөлөө бүхий толгойлогчдийн нэг болсон гэж үздэг. Италийн мафитай дотно харьцаатай байсан гэх Петровыг 2008 онд Испанид баривчилсан ч барьцаагаар сулласан байна.

 

 «Таро»

Хууль завхруулагч Тариэл Ониани /Мулухов/. 1952 онд Гүржийн Ткибули хотод төржээ. ЗХУ-д найман удаа ял эдэлж байсан. Зөвлөлт улс задарсаны дараа Баруунд гарсан. Бельги, Франц, Испанид амьдарч байсан. 1992 онд Францын Грас хотын цагдаа түүнийг архи, тамхиний худалдаа, хуурамч паспортам, виз болон нутаг нэгтэнээ барьцаалсан гэх хэргээр буруутгажээ. Харин 1995 онд францын цагдаа түүнийг хар тамхиний контрабандын хэргээр баривчилсан байдаг. Харин жилийн дараа гэхэд барьцаагаар суллагдаж Испанид иржээ. 2005 онд испанийн цагдаагийн “Оса” ажиллагаанаас тэр мултарч чадсан. Жил болоход тэр дахин хууль бус аргаар оросын иргэн болоод байв.  2009 онд түүнийг орост хүний наймаа, хүчин, залилан, хар тамхиний хэргээр баривчилжээ. 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top