Секрет: Харийнхны асар том “цагаан хот” /shock photos/

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 04

НАСА судлалын төвийнхөн “Хаббл” өсгөгч дуран авианы тусламжтайгаар 1994.12.26-нд сансар огторгуйд асар том хэмжээний цагаан өнгийн хот “тэнүүчилж” байгаа зургийг буулган авсан билээ. Телескопын веб-серверт хадгалагдан үлдсэн уг зургийг тухайн үед цөөн тооны интернет хэрэглэгчид үзэж амжсан ч НАСА чандлан нууцалж олон нийэд харуулахыг хоригложээ. Одоо харин та бүхэн тэрхүү хотын маш ховор зургийг үзэж байна.

Тэгвэл харь гарагийнхан бүхэл бүтэн галактикийг дэлхий нийтээс нууцалсаар байна уу гэх асуулт урган гарч байна. Фотог сайн ажиглаарай. Харьцуулсан байдлаар нь...

Гэхдээ ийм зүйлийг сонирхогч бас ажигламтгай хүмүүсийн хувьд уг галактикийн гүнд том хар нүх гарсан байхыг анзаарах биз ээ. Магадгүй харийнхан энэхүү хотыг хар нүх болгон сөнөөсөн ч байж болох гэнэ. Тэндээс үнэлж барахгүй их хэмжээний энергийг олзолсон гэх таамаглалыг НАСА гаргажээ. Тэгсэн бол хүн төрөлхтөн бид харийнхний өмнө хүчин мөхөсдсөн өчүүхэн өт мэт амьтад болж таарах нь гэсэн санааг мэргэжилтэнүүд дэвшүүлээд байна.

Ер нь бол астрономичид болон сая сая сансар судлалчид өөрсдийн телескопыг сансар огторгуй рүү чиглүүлдэг. Харин тэдгээрээс хамгийн супер нь мэдээс НАСА-гийн мэдэлд байх хиймэл дагуул бүхий “Хаббл” өсгөгч дуран авианы аппарат юм. Түүгээр огторгуйн нүдэнд үл үзэгдэх биетийг ч илрүүлдэг юм. ямартаа ч энэ “цагаан хот” өдгөө огторгуйн хаана аялж явааг тэр өдрөөс хойш дахин илрүүлж чадаагүй ч “тэнд” ийм ер бусын “гигант биет” байгаа болохыг “Хаббл” бидэнд нэгэнтээ мэдээлээд байна. Энэ эсвэл нөгөө бурханы орон нь юм болов уу, за бүү мэд.   

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top