Рианна хоёр дахь тоглолтоо цуцаллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 04

Дуучин Рианна  Шведэд тоглох байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар  тоглолтоо  цуцалсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.  Тэгвэл дуучин Рианна ханиад хүрсний улмаас тоглолтоо хойшлуулсан болох нь тодорхой боллоо. Үүгээр ч зогсохгүй Шведэд тоглогдох байсан хоёр дахь тоглолтоо мөн цуцалсан байна.  Түүний хэвлэлийн төлөөлөгч:  Рианна эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд бие нь харьцангуй сайжирсан. Гэхдээ нэг хэсэг гам барих ёстой болсон.  Харин тоглолт  цуцлагдсанд уучлалт хүсэж байгааг дамжуулъя гэж мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор  зарим нэг хэвэл мэдээллийн хэрэгсэлд  “дуучин Рианна орой бүр гадуур гарч, архи хэтрүүлэн хэрэглэж байгаа учраа тоглолтоо хойшлуулж байна. Дуучин Рианна ер нь архичин болсон” хэмээн бичиж байна.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top