Уржигдархан л салах өргөдлөө шүүхэд өгөөд байсан Ким Кардашиан гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ мэдээллийг түүний ойр тойрныхон нь бүгд баталж байгаа юм. Тэд гэрлэлтээс олсон ашгаа 50/50 хувиар хувааж авах болсон байна. 18 сая ам.доллар зарцуулсан 80 хүрэхгүй хоногийн настай энэхүү гэрлэлтийн дараа тамирчин болон шоу од хоёр тус бүр хамгийн багадаа 6 сая ам.доллар халаасалж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Ким Кардашиан болон түүний экс нөхөр Крис Хампри нар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Ким Кардашианыг хөл хүнд болсон гэж зарим нэгэн эх сурвалжид бичиж эхэлжээ. Энэ мэдээллийг Ким болон түүний экс нөхөр үгүйсгээгүй юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )