Дэлхийн зах зээл дээр электрон бараа үйлдвэрлэгч компаниудын дунд зурагт үйлдвэрлэлт асар өрсөлдөөнтэй байдаг. Тус компаниуд сүүлийн үед өндөр хүчин чадал бүхий өнгө дүрсний ялгарал сайтай зурагтыг үйлвэрлэх болсон. “Сони” компанийн сүүлийн үеийн судалгаагаар тус компанийн зурагтын борлуулалт дэлхийн зах зээл дээр саарч байгаа гэжээ. Энэ байдлыг “Сони” компани харгалзан үзэж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор зурагтдаа бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна. Тус компанийн албаныхан өчигдөр нэгэн мэдэгдэл хийлээ. Энэ нь өмнөх найман жилийн ашиг орлогын үзүүлэлт энэ жилийн үзүүлэлттэй харьцуулахад 2.2 тэрбум ам.доллараар буурсан байна. Компанийн борлуулалт АНУ болон Европын орнуудад тун муу борлуулалттай байгаа юм. Тус компанийнхан 2013 он гэхэд бизнесийн ашиг орлогоо хуучин байдалд нь оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Мөн Өмнөд Солонгосын Самсунг электроникстой хамтран шингэн дэлгэцтэй зурагтыг үйлдвэрлэхээр болж байгаа аж. Шингэн дэлгэцтэй зурагт нь өндөр өртгөөр бүтдэг бөгөөд Япон болон барууны зах зээл дээр борлуулалт муу байгааг судалгаа харуулжээ. Цахилгаан хэрэгслийн томоохон компаниуд болох “Panasonic” болон “ Sharp” телевизийн системдээ дахин өөрчлөлт хийх талаар судалгаа хийх гэнэ.
Э.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )