Хувцаслалттай холбоотой хамгийн тэнэг дүрмүүд

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 05

1 Умард Каролинагийн Мобилед эмэгтэйчүүд  3,8 см-ээс дээш өндөр өсгийтэй туфли өмсөх хориотой ажээ. Хэрвээ дүрмийг зөрчихийг хүсвэл халаасандаа торгуулийн 20 доллараа авч яваарай

2. Аризонад өмдний мөрөвчөө дээш нь хэт татаж өмсөж болохгүй

3. Алабамагийн Аннистоне хотод төв гудамжаар жинсэн өмдтэй явж болохгүй.

4. Hью-Йоркт өөр өөр өнгө загварын пиджак, брюк хослуулан өмсвөл 500 доллараар торгоно.

6 Австралийн Виктория хотод ням гарагийн 12.00 цагаас хойш  ягаан өнгийн өмд өмсөхийг зөвшөөрдөггүй

7. Америкийн Висконсин мужид охид улаан өнгийн хувцас өмсвөл гурван сар хүртэл хугацаагаар саатуулагддаг байжээ.

8. Италид банзал өмссөн эр хүнийг нэн яаралтай баривчилдаг. Харин Аризонад бүсгүйчүүдийг гэрээсээ гарахдаа брюктэй байхыг зөвшөөрдөггүй байна. Яагаад гэвэл эдгээр нь эсрэг хүйстэний хувцас гэнэ.

10. Бразилид наран шарлагын газарт бүсгүйчүүд топлесс /хөхөө гаргасан/ байвал хориотой байж. Харин энэ дүрмийг зөрчигчид өдгөө тус улсын наран шарлагын газрын хаа сайгүй байгаа.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top