“Miss world 2011” тэмцээн Английн Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө. 60 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Miss world” тэмцээний энэ жилийн ялагчаар Венесуэлийн мисс Ivian Lunasol Sarcos Colmenares хэмээх 21 настай бүсгүй шалгарсан байна. Тус тэмцээний хоёрдугаар байрт Филиппин, гуравдугаар байрт Порто-Рикагын мисс тус тус шалгарчээ. Харин эх орноо төлөөлөн тус тэмцээнд оролцсон Ө.Буянхишиг 64-р байрт орсон юм.
Шинэчилсэн дүрмээр явагдаж байгаа энэ жилийн тэмцээний шилдэг долоон миссээр Солонгос, Англи, Порто-Рика, Венесуэл, Филлиппин, Өмнөд Африк, Шотланд улсын миссүүд тодорчээ.
Дэлхийн мисс Ivian Lunasol Sarcos Colmenares нь 179см өндөртэй Испани хэлтэй. Тэрээр Хэвлэл мэдээллийн байгууллагад хүний нөөцийн чиглэлээр ажилладаг юм байна. воллейбол, уулын спортод сонирхолтой дэлхийн мисс 12 хүүхэдтэй айлын дунд хүүхэд. Тэр ч утгаараа өөрийн гэсэн сан байгуулан хүүхдүүдэд туслахаар төлөвлөж байгаа. Хүүхдэд хайртай нэгэн гэж өөрийгөө тодорхойлсон юм.
Дэлхийн Мисс тэмцээн анх 1951 онд Их Британид зохион байгуулагдаж байсан бөгөөд анхны дэлхийн миссээр Швед улсын мисс Керстин Кики Хаканссон тэргүүлж байсан юм. Дараа жилийн дэлхийн миссийн тэмцээн манай өвөрлөгч болох ӨМӨЗО-д болох ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )