83 настай өвгөн хүчингийн гэмт хэрэгт холбогдлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 07

Хэрэв та  улс төрч бол хэдэн ч настай байсан хамаагүй  секс скандалд орооцолдоно.  Үүний бодит жишээг  АНУ-ын  иргэн  Бен Клиффорд баталлаа.  Тэрээр хотын төлөөлөгчийн төлөөх суудалд нэр дэвшээд байгаа бөгөөд нэгэн гэмт хэрэгт холбогджээ.  Түүний холбогдоод байгаа гэмт хэрэг бол хүчин. Хүчиндүүлсэн гэх бүсгүйг Мелисса Дрею  гэдэг бөгөөд тэрээр нэр дэвшигчээс нэг бус удаа 1000 орчим ам.доллар зээлж байсан гэнэ.

 Меллисаг  өргөдөл гаргасны дараагаар Бен Клиффордыг баривчилсан бөгөөд 2000 долларын барьцаатайгаар суллажээ.  

Харин хотын төлөөлөгчид нэр дэвшээд байгаа 83 настай  Бен:  Миний насны хүн ийм хэрэгт холбогдох нь утгагүй юм.  Би тэр хүний хүзүүн дээр үнсэх нь битгий хэл хүзүүг нь тогтож харж байсан удаагүй.  Энэ сарын найманд болох сонгуульд намайг ялах магадлалтай байгаа болохоор ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа хэрэг. Би ийм хэрэг хийгээгүй гэж мэдэгдэж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top