Иран улс цөмийн зэвсгийн технологи экспортлохоор зэхэж байгааг Цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Ферейдоун Аббаси орон нутгийн “Мехр” хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурьджээ.
Технологи экспортлох ажиллагаа өнөөдрийн байдлаар шийдвэрлэх шатандаа явагдаж байгаа. Тодруулбал бид судалгаа хийхэд хараат бус, цөмийн зэвсгийн тоног төхөөрөмж экспортлоход анхаарах ёстой зарим асуудлыг хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлж байна.
Сүүлийн жилүүдэд техник, технологи хөгжиж байгаа бөгөөд энэхүү дэвшил нь манай улсад эерэгээр, тэр тусмаа цөмийн технологийн салбарт түлхэц болж байна. Манай улсын хувьд техник технологи өндөр хөгжиж байгаагын бодит жишээ нь цөмийн энерги экспортлох талаар яригдаж байгаа асуудал юм гэдгийг Ферейдоун Аббаси онцолсон юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )