Майкла Жексоны эмчид ял оноолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 10

Түүнийг попын хааны үхэлд буруутай хэмээн шүүх шийдвэрээ гаргалаа. Харин цагдаагийнхан Конрад Мюррейг амиа хорлох оролдлого хийж магадгүй хэмээн чанга хяналтан дор шорон руу хүргэжээ. Ингэснээр Мюррей дөрвөн жил торны цаана суухаар болоод байна. Мөн эмчлэх эрхийг нь ч хасчээ. 11 сарын 29-ний өдрөөс ялан тогтоолыг хэрэгжүүлж эхлэх бөгөөд тэр болтол эмчийг Лос-Анжелесийн тойргын шоронд байлгах аж. Майклын ар гэрийнхэн: -Яалаа ч гэсэн одоо дүү минь эргээд ирэхгүй ээ. Түүндээ бид бүхэн дэндүү хайртай байлаа. Харин буруутанг олж шийтгэлийг нь оноосонд баяртай байна. Бид яллаа хэмээн Твиттердээ бичжээ. Мюррейг дуучны судсаар унтуулах эмийг их тунгаар өдөр бүр тарьж байсан хэмээн буруутгажээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top