“Johnson & Johnson” хүүхдийн шампуниас хорт хавдар үүсгэх бодис илэрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 10

“Гоо сайхны аюулгүй бүтээгдэхүүний төлөөх аян”  (Campaign for Safe Cosmetics) нэртэй америкийн арилжааны бус байгууллагаас “Johnson & Johnson” компаний  хүүхэд зориулсан бүтээгдэхүүнд лабораторын судалгаа явуулсан байна.

 

Ингээд хараат бус лабораторид энэхүү компани хүүхдэд зориулсан олон бүтээгдэхүүнд шинжилгээ хийж үзэхэд “Johnson’s Baby”, улаан буудайн соёлжны хандтай Johnson’s Baby шампуни, ванны хөөс Johnson’s Baby зэргээс диоксан, кватерний-15 гэсэн бодис илрүүлжээ.

Диоксаныг АНУ-ын хяналтын албад хорт хавдар үүсгэгч байх боломжтой бодисын тоонд оруулдаг. Харин кватерний-15 гэдэг бодис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бодис бөгөөд формальгедгид ялгаруулдаг юм байна. Харин формальгедгидийг хорт хавдар үүсгэгч бодис мөн гэж дэлхийн бүх оронд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Шинжилгээгээр ийм үр дүн гарсантай холбогдуулан “Гоо сайхны аюулгүй бүтээгдэхүүний төлөөх аян” байгууллагынхан  хүүхэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд диоксан, кватерний-15 гэсэн бодисуудыг ашиглахаа зогсоохыг шаардан Johnson & Johnson компанийн удирдлагад хандсан байна. Шаардлагын хариуд компанийн удирдлагаас аюултай бодисуудын агуулгыг тодорхойлох боломжгүй хэмжээнд хүртэл нь багасгаад дараа нь аажмаар хэрэглэхээ бүрэн зогсооно гэдгээ амалсан байна.

Үүний дээр кватерний-15 гэдэг бодисыг Швед, Япон, ӨМНАБНУ –ын зах зээлд гаргахаар үйлдвэрлэж байгаа Johnson & Johnson-ы бүтээгдэхүүнд хэрэглэхээ больсон тухай “Гоо сайхны аюулгүй бүтээгдэхүүний төлөөх аян”-ын тэргүүн Лиза Арчер мэдэгджээ.

Эх сурвалж:  cbsnews.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top