Викториа Секретын тачаангуй сахиусан тэнгэрүүд жигүүрээ дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 11

 Жил бүр уламжлал болгон  зохион байгуулагддаг “Виктори Секрет”-ийн дотуур хувцасны энэ жилийн  шоу АНУ-ын Нью-Йорк хотноо амжилттай болж өнгөрлөө.

Лили  Алдридж,  Адриана Лима, Карли Клосс, Эрин  Хеатерон, Чанел Иман зэрэг 32 сахиусан тэнгэр  12 ам.долларын өртөгтэй баллет, супер сахуисан тэнгэр, усны гүнж, янагийн ягаан  зэрэг  төрлийн дотуур хувцасыг танилцуулсан.  

Сахиусан тэнгэрүүдийн хувьд уламжлал ёсоороо гайхалтай далавч зүүсэн бөгөөд  хамгийн өндөр өртөгтэй  дотуур хувцасаар “гангарсан нь”  Миранда Керр,  Алессандра  Амбросио нарынх байлаа.  Тодруулбал   Миранда Керр  2,5 ам доллар бүхий  142 каратын  шигтгээ бүхий  хөхөвчийг зүүсэн бол  Алессандра  Амбросио алтаар чимэглэсэн  далавч зүүж өөрийн гоо үзэсгэлэнг тодотгосон юм.  

Энэ оройг  Канио Вест, Жей-Зи, Никки Минаж, Марүүн5 нар ая дуугаараа “сүлсэн”.

Ингээд  үзэсгэлэнт сахиусан тэнгэртэй нэгэн үдшийн  зурган сурвалжлагыг хүлээн авна уу.        

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top