Туркийн зүүн мужид дахин 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлж гурван хүн нас баржээ. Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар газар хөдлөлт Ван мужаас өмнө зүгт 16 км зайд орон нутгийн цагаар 21:23 үед болсон байна. Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн сургууль, байшин барилгын дээвэр нурсан гэнэ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн оршин суугчдад туслах аврах ажилтнууд орон нутгаас цуглаж байгаа ажээ.
Өнгөрсөн сард тус мужид болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан бөгөөд тэрхүү газар хөдлөлтийн үеэр амиа алдсан хүний тоо 600 хүрээд байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )