Дэлхийн хамгийн “сонин өвчин”

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 14

Цэнхэр арьстан, цус сорогчийн синдром гэж өвчин та дуулсан уу?  Мэдээж хэрэг бага байхад өвчин бараг тусаагүй болохоор ийм сонин өвчин байдаг талаар магадгүй дуулаагүй биз. Тэгвэл дэлхий дээр та бидний төсөөлж ч байгаагүй сонин өвчин их байдаг ажээ. Ингээд дэлхийн хамгийн сонин өвчинг та бүхэнд хүргэж байна.

Зааны өвчин.

Уншигч та  энэхүү өвчинг яагаад гэмгүй заантай холбож бичсэнийг  зургаас хараад ойлгох бизээ.  Энэ өвчин нь гол төлөв гар болон хөлийн хэмжээнд нөлөөлдөг бөгөөд шимэгч хорхойноос үүсгэгддэг.  Өвчинг дамжуулагч нь  эмэгтэй шумуул. Өөрөөр хэлбэл эмэгтэй шумуул нь өөртөө энэ өвчний нянг тээж явдаг бөгөөд  хүнийг хазахдаа нянгаа тараадаг. Улмаар  өвчний нян нь цусанд нөлөөлнө. Дэлхий дээр энэ өвчнөөр 120 сая хүн өвдсөнөөс 40 сая нь хүндэрч байсан.  


Прогериа: 80 настай хүүхэд

Хүний генийн ганцхан кодын өөрчлөлт энэхүү өвчний суурь болдог бөгөөд ийм өвчтэй хүний хувь тавилан тэр чигээрээ бусдын гарт өнгөрдөг гэж хэлэхэд буруугүй.  Өөрөөр хэлбэл ийм өвчтэй хүмүүсийн хөгшрөх процесс хурдан явагддаг бөгөөд дунджаар 13 насалдаг байна. Энэ өвчнөөр нас барагчдын дийлэнх нь зүрхний шигдээсээр нас бардаг ажээ.  Өнөөдрийн байдлаар энэ өвчнөөр 48 хүн өвчлөөд байгаа бөгөөд тэдгээрийн тав нь нэг айлын хүүхдүүд байдаг.  


Чонын синдром-хүн чоно

Абюс Десүс охиныг хоёр настай байхад нүүрэнд нь хар саарал өнгийн ус ургаж эхэлжээ.  Охиныг үзсэн эмч нар  Хүний чоноших синдром гэж онош тавьсан  байна. Ийм өвчтэй хүмүүс нь хурц шүд, хумсгүй л болохоос чононоос ялгаагүй үстэй байдаг.  Мексикт нэг гэр бүлийн ах дүү хоёр ийм өвчтэй бөгөөд тэдэнд кинонд тоглох санал ирж байсан удаатай.  


Цэнхэр арьсны эмгэг- Цэнхэр арьстай хүмүүс

АНУ-ын Кентакид 1960 оныг хүртэл “цэнхэр хүмүүс” амьдарч байжээ. Цэнхэр арьс нь мөөгөнцрөөс үүдэлтэй бөгөөд мөөгөнцрийг эс тооцвол цэнхэр арьстай хүмүүс бусдын адил 80 насалдаг байсан гэнэ. Цэнхэр арьстай хүмүүсийн арьс цаг хугацааны эрхээр аажмаар өөрчлөгдсөөр чернелин ягаан өнгөтэй болж байсан түүх бий.  


Пика буюу хүнс хоолондоо хэрэглэдэггүй улс

Ийм хүмүүст хоол идэх дуршил байдаггүй ажээ.  Өөрөөр хэлбэл  ийм өвчтэй хүмүүс жирийн хүмүүс шиг хоол биш харин тэдний хэрэглэдэг цавуу, цаас, шохой зэргийг иддэг. Эрдэмтэд энэ өвчин юунаас үүдэлтэйг олж тогтоогоогүй ч хүний биед шаардлагатай эрдэс бодис дутсан гэх онош тавиад байгаа юм.

Цус сорогчийн эмгэг: Нарны  харшлын хүндэрсэн хэлбэр

Ийм өвчтэй хүмүүс наранд гарах юм бол цус сорогч шиг хайлаад урсчихгүй ч гэсэн арьс нь түлэгдэж, цэврүү үсрэн гар хүрэхийн аргагүй өвчин ордог байна. Хэдийгээр цус сорогчийн эмгэгтэй хүмүүс авсанд унтаж хүний цус уудаггүй ч гадна төрх нь ижил болдог ажээ.  

Алиса гайхамшгийн оронд буюу цаг хугацаа, орон зайн мэдрэмжгүй болох

Энэ өвчнийг өөрөөр Микропсиа хэмээдэг. Хүнээс гадна амьтан ихээр өвддөг.  Ийм өвчтэй хүн, амьтан нь  аливаа зүйлийг хэт том эсвэл жижиг болгон хардаг бөгөөд хол байгаа юм ойрхон, ойрхон байгаа зүйл хол харагдах зэргээр ташаа хардаг. Энэ нь хэдийгээр харааны эмгэг мэт боловч хүний тархины үйл ажиллагааны жижигхэн хэсгийн  “буруутай ажиллагаа”-наас болдог ажээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top