Энэ удаагийн шинэ ангид мөн л Дэниел Крейг тоглох аж. Харин түүний эсрэг баатрын дүрийг испанийн жүжигчин Хавьер Бардем бүтээнэ. Бондын удирдагчаар домогт хатагтай Жуди Денч харин 007 агентийн энэ удаагийн амрагаар Беренис Марло гэх франц бүсгүй сонгогдсон байна. Найруулагчаар Сэм Мендес ажиллав. Марло бүсгүйн хувьд 32 настай, францын сериалуудад ихэвчлэн тоглож байсан тухай The Associated Press мэдээллээ. Зураг авалт ойрын өдрүүдэд эхлэх бөгөөд Лондон, Шотланд, Турк, Хятадад үйл явдал нь өрнөх юм. Харин дэлгэцнээ ирэх оны 10 сард Бондын 50 жилийн ойг тохиолдуулан гаргахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )