Деми Мур нөхрөө уучилж салахаа больжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 15

Деми Мур удаан бодсоны эцэст өдөр шөнөгүй уучлалт гуйн залибарч байгаа нөхөр Эштон Катчерийг өршөөхөөр болжээ. Энэ гэр бүлийн хувьд сүүлийн хоёр сарын хугацаанд багагүй секс скандалд өртөөд байсан билээ. Есөн сард гэр бүлийн ойн баярын өдрөөр Эштон 22 настай модель Сар Лил гэх бүсгүйтэй нууцаар амрагласан нь илчлэгдсэн юм. Сара ч бэлгийн харьцааныхаа талаар хэвлэлд ярилцлага өгсөнөөр байдлыг улам хүндрүүлсэн. Ингээд ихээр гомдсон эхнэр өмгөөлөгч, хуульч нараасаа салах талаар зөвлөгөө авч өргөдлөө гаргахаар зэхэж байсан ч ийнхүү бодлоо өөрчилжээ. Хэрвээ тэд салсан тохиолдолд хамтдаа хуримтлуулсан хөрөнгөө хуваан тус бүр 97 саяыг авах байв. Гэвч Деми нөхрөө уучиллаа. Харин саяханы нэг өдөр Деми нөхрөөсөө хариугаа авах үүднээс 27 настай жүжигчин Бен Холлингсворттой машин дотор сексдсэн гэх яриа гарсан. Хэрэв энэ үнэн бол тэдний араар тавилт 1:1 болж тэнцжээ гэсэн үг байх.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top