Долоон жилийн хамтын амьдралдаа цэг тавиад удаагүй байгаа дуучин, жүжигчин Женнифер Лопезын ганц бие амьдрал удаан үргэлжлэхгүй нь бололтой. Тэрээр өөрийнхөө ард бүжиглэдэг 24 настай Каспер Смарт хэмээх залуутай болзож эхлээд байна. Бүжигчин залуу бэлгийн хамтрагчаа зүгээр л ажил хэргийн холбоо хэмээн “гүрийж” байгаа юм.
Хосын талаар гадаадын хэвлэлүүдэд хайр сэтгэл байхад насны зөрүү хамаагүй. Тэгээд ч олны танил сайхан бүсгүйчүүд “нялх ногоо зулгаах” болсон. Тэдний тэргүүн эгнээнд Мадонна, Деми Мур нар бичигдэж байгаа бол Женнифер Лопез өнөөдрийн байдлаар сүүл мушгих нь хэмээн бичиж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )