Сандра Баллокийн нөхөр засаршгүй завхай

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 15

Жүжигчин Сандра Баллокийг оскарын шагнал хүртэхийн өмнөх өдөр нөхөр нь гардуулж байсан билээ. Үүний улмаас нэгэн гэр бүл сарниж байсан түүх саяхных. Жүжигчин бүсгүйн  зүрхийг зүсэн байж босгосон энэхүү амрагийн явдал харин удаан үргэлжилсэнгүй.  Жээс Жеймс болон Кат Вон Ди нар салжээ.  Энэ удаад тэд үнэхээр салж байгаа юм байх.  Учир нь  Кат Вон Ди өөрийн фэйсбүүктээ “Сүүлийн нэг жилийн дотор  Жээс намайг нийт 19 удаа араар минь тавьлаа.  Тэр бүрийг  би тэмдэглэсэн. Уг нь хүн нэг алдаагаа давтахгүй байх ёстой.  Тэр утгаараа  энэ хүнийг алдаагаа давтахгүй засрах байх гэж удаан хүлээлээ. Одоо боллоо” хэмээн бичжээ.  

Энэ бүхнээс харахад  жүжигчин Сандра Баллокийн экс нөхөр  засаршгүй завхай нэгэн бөгөөд бэлгийн  гаж донтой нэгэн бололтой.   

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top