Google ирээдүйг өөрчлөх технологиудыг бүтээж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 16

Интернэтийн салбарт тэргүүлэгч болох Гүүгл ирээдүйг өөрчлөхөөр нууц судалгааг өөрийн лаборторид  хийж байгаа талаар  Нью-Йорк таймс мэдээлжээ.  Энэхүү лабаорторийн үйл ажиллагаанд асар их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд ирээдүйд та бидний хэрэглэж байгаа техник технологи тэр чигээрээ өөрчлөгдөх юм байна.  Тодруулбал уг лаборторийг Google X хэмээн нэрлэсэн бөгөөд  тус  багийн  инженерүүд робот, ухаалаг хөргөгч, агаарт ажилладаг  цахилгаан шат зэрэг 1000 орчим  төслийг дээр дурьдсан лбаорторидоо хэрэгжүүлж байгаа гэнэ.   

Төслийг хэрэгжүүлэхэд Майкрософт, Нокиа, Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтдийг хөлсөлж зөвлөхөөр ажиллуулж байгаа юм. Одоогоор энэхүү төслийн багийг  Себастиан  Трун удирдаж байгаа бөгөөд ирээдүйн робот болон цахилгаан хэрэгсэл бүгд “ухаалаг” болох гэнэ. Үүний эхнийх нь жолоочгүй машин ажээ.  Тодруулбал зорчигч зөвхөн хаана очихоо  машинд хэлэх бөгөөд  ухаалаг машин эзнээ хүссэн газарт нь хүргэж өгөх юм байна.

Нью-Йорк таймс сонины мэдээлсэн энэхүү мэдээллийг  Гүүглийн хэвлэлийн төлөөлөгч эрс эсэргүүцсэн бөгөөд манай компани зарим нэг төслийг санхүүжүүлж байгаа гэж мэдэгджээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top