“Бар загас” Голиаф: Матарнаас ч айдаггүй араатан /фото энд текст/

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 16

Жерем Уэйд гэх мэргэжлийн загасчин эр энэхүү махчин загасыг барьж чаджээ. Биеийн хэмжээ болон хурц шүдээрээ хамгийн аюултай пиранид тооцогддог “Бар загас”. Матар луу хүртэл айхгүй дайрдаг араатан. Уэйдийн барьсан энэ махчин 45 кг жинтэй, хоёр метр урт байжээ. Animal Planet хэмээх нэвтрүүлэгээр түүний энэ гайхалтай ангийн талаар олон нийтэд үзүүлжээ. Дэлхийн өөр хаана ч биш зөвхөн Конгод л таарч болох Голиаф загас энэ байна. Конгогийн гол мөрөнд ойролцоогоор 686 төрлийн загас байдгийн хамгийн аймшигтай Бар загас ажээ.

Р.Слава 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top