Цагдаагийнхан Калифорнийн Их сургуулийн хотхон дахь Хааса хэмээх бизнесийн сургуулийн орчимд зэвсэгт этгээдийг хөнөөсөн талаар мэдээлж байна. Их сургуулийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр өдрийн 15:00 цагт нэг багш сургуулийн орчимд зэвсэгтэй этгээд орж ирсэн талаар цагдаад мэдээлжээ. Хүчнийхэн ч газар дээр нь шуурхай ирж. Сэжигтэн этгээдийг зэвсгээ хаяхыг цагдаагийнхан сануулсан ч тушаалыг хүлээн аваагүй тул түүнийг буудан хөнөөсөн ажээ. 33 настай уг этгээд оюутнуудын “Уолл-Стритийг эзэл” хэмээх арга хэмжээ болж байгаа газарт 800 м орчим ойртоод байжээ. Одоогоор хэргийг шалгаж уг эсэргүүцлийн жагсаалтай холбоотой эсэхийг нь тодруулахаар хүчнийхэн ажиллаж байгаа аж.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )